Thursday, December 25, 2008

Дөрвөн цагтай Монгол минь

Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойд зориулсан “Тэнгэрлэг Эх орон минь” сэдэвт уралдаанд

Энэ мод ингээд л үргэлж ногооноороо
Энэ гудамж ингээд л үргэлж ногооноороо
Энэ хот ингээд л үргэлж ногооноороо
Эргэн тойрон ингээд л үргэлж ногооноороо

Энд дандаа хавар юм шиг
Энд дандаа намар юм шиг
Эсвэл ердөө зун юм шиг
Энд дандаа зун юм шиг.

Монгол нутагт минь дандаа л зун байдаггүй
Модод шарлаж намар нь ирдэг
Монгол нутагт минь дандаа л намар байдаггүй
Мөстэй шаргиж өвөл нь ирдэг.

Монгол нутагт минь дандаа л өвөл байдаггүй
Монос цэцэглэж хавар нь ирдэг.
Монгол нутагт минь дандаа л хавар байдаггүй
Модод ногоорч зун нь ирдэг.

Тэгвэл энд дандаа л зунаараа
Сэрүүслээ гэхэд дандаа л намраараа
Тэгвэл энд дандаа л зунаараа
Сэргэлээ гэхэд дандаа л хавраараа.

Өвөл зун хавар намартайгаа
Өвч бүрэн Монгол минь
Өргөн дэлхийг чимэглэж
Өнө мөнхөд бадарна.

Хангай говь уул талтайгаа
Хамаг бүрэн Монгол минь
Хорвоо дэлхийг чимэглэж
Хойчийн хойчид мандана.

Дөрвөн цагтай Монгол минь
Дөрвөн цагтаа мандаг
Дөрвөн зүгтэй дэлхийн
Дөрвөн зүгтээ мандаг.

Тэгвэл энд хавар юм шиг
Тэгвэл энд намар юм шиг
Тэгвэл энд зун юм шиг
Тэгвэл энд зун юм шиг.

Сан Франциско 2008Я. Б а а т а р

No comments:

Post a Comment